2003 оноос хойш Улаанбаатарт
Тасралтгүй ажиллагааг чанараар дэмжинэ
Уул уурхай, төмөр зам, үйлдвэр, автомашины техникт тохирох сальник, жийргэвчийг Австри CNC машинаар хийнэ. Стандарт бус хэмжээ ч 1–24 цагт бэлэн болно.
- ISO 9001:2015Чанарын менежмент2015 · Чанар
- ISO 14001:2015Байгаль орчны менежмент2015 · Байгаль орчин
- ISO 45001:2018Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй2018 · ХАБЭА
- Голч
- 4–400 мм
- Температур
- −200…+260 °C
- Даралт
- 0.5–700 бар
- Материал
- 60 төрөл
- Хугацаа
- 1–24 цаг
- Чанар
- ISO 9001
Хуучин сальникаа авчраад, шинийг нь аваад яв
Хэв цутгах шаардлагагүй. Машин өгөгдлөөр шууд зүсдэг тул нэг ширхэгийг ч хурдан хийнэ.
Дээж эсвэл хэмжээ
Элэгдсэн сальникаа авчирна, эсвэл утсаар, Messenger-ээр хэмжээ, зургаа илгээнэ.
Материал сонгоно
Температур, даралт, шингэнийг харж тохирох материалыг бид санал болгоно.
CNC зүснэ
Бэлтгэл 10–15 минут, нэг ширхэг 0.5–5 минутад гарна.
Бэлэн
Ачааллаас хамаарч 1–24 цагийн дотор. Хэдэн ширхэг хэрэгтэй, төдийг хийнэ.
Бүтээгдэхүүн
Гидравлик, пневматик цилиндр, насос, редукторын бүх төрлийн нягтруулагч. Төрлөө сонгоод загварын кодоор нь захиална уу.
Ажиллах орчинд тохирох материал
Олон улсын чанарын гэрчилгээтэй 60 материалаас гол хэрэглэгддэгүүд. Ус, хий, тос, тоормосны болон гидравлик шингэн, хүчил, шүлтэнд ажиллана.
| Материал | Температур | Хаана хэрэглэдэг |
|---|
Ажиллах температур нь материалын техникийн хуудаснаас (2024) авсан. Бодит хязгаар нь орчин, даралт, хурдаас хамаарна. PTFE-PEEK-ийн доод хязгаар заагдаагүй. Материал бүрийн бүрэн техникийн хуудсыг хүсвэл илгээнэ.
Яагаад Сийл Жет
Гол, үүрээ солих шаардлагагүй
Сальник суудаг гол, үүр элэгдсэн бол яг тэр хэмжээнд нь тааруулж стандарт бус сальник хийнэ. Эд ангиа солих зардал хэмнэгдэнэ.
Нэг ширхэгээс эхлэн
Гадаадаас бөөнөөр захиалж, тээвэр хүлээж, агуулахад нөөц хураах хэрэггүй. Хэрэгтэй үедээ хэрэгтэй тоогоороо авна.
4500 гаруй байгууллага захиалдаг.
Гэр ахуйн угаалгын машинаас уурхайн экскаватор хүртэл.
Сальникаа авчраад ир
Утсаар эсвэл Facebook Messenger-ээр лавлана уу.
- И-мэйл
- info@sealjet.mn
- Хаяг
- Баянзүрх дүүрэг, 43-р хороо, 13-р хороолол, Нарны зам, 109-р байр, 2 тоот