"Өрсөлдөх чадвартай монгол" үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол 999 үндэсний нэгдэл ХК, МҮХАҮТанхим хамтран"Өрсөлдөх чадвартай монгол" үзэсгэлэн яармагийг 2010 оны 11 дүгээр сарын 22-24 ний өдрүүдэд МҮХАҮТанхимд зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү үзэсгэлэн нь Монгол улсын говийн бүс нутаг дахь нүүрс болон ётратегийн ач холбогдол бүхий бусад ашигт малтмалын ордыг ашиглах, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтанд оролцох үндэсний үйлдвэрлэгчид, шилдэг бараа, үйлчилгээ, ханган нийлүүлэгчдийг сонгон шалгаруулах, үйл ажиллагааг нь сурталчлан таниулах, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Уг үзэсгэлэнд Сийл Жет Монгол, Жэм Интернэшнл, Монос групп, Хадгаламж банк, Эрдэнэт хивс, Монгол базальт зэрэг 50 гаруй компаниуд оролцож байна.