Компаний танилцуулга

  Монгол - Австрийн хамтарсан Сийл Жет Монгол ХХК нь 2003 оноос эхлэн бүх төрлийн авто машин, техник тоног төхөөрөмжийн нягтруулагч цагираг, жийргэвч ( сальник )-ийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас 2003 оныг Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбогдуулан “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриаг хэрэгжүүлэхээр олон улсын стандарт шаардлагыг хангасан шинэ техник технологийг эх орондоо нэвтрүүлэн үйлдвэрлэлийн шинэ салбарыг бий болгож импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн.
    Бид импортыг орлох шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж эхэлснээс хойш бүхий л салбарт үйл ажиллагаагаа ашигтай хүртээмжтэй болгох, шинэ техник технологийг нэвтрүүлэх, тоног төхөөрөмжийн элэгдэл, орчны өөрчлөлт, хийцийн онцлогийг тусган хэрэглэгчдэд мэргэжлийн өндөр түвшинд ур
чадвараар олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлж байна.

"Сийл Жет Монгол" ХХК-ийн эрхэм зорилго, үйл ажиллагааны зарчим
    Олон улсын стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилго агуулан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, сальник, жийргэвчийн хэрэгцээг дотоодын зах зээлд бэлтгэн нийлүүлэхдээ улс ардын аж ахуйн бүх салбарт тохирохуйц бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлнэ.

Өөрийн үйл ажиллагаанд дараах зарчмуудыг баримталдаг. Үүнд:
•    Хэрэглэгч бүрийн хэрэгцээг хангах
•    Үйлчилгээнийхээ агуулгыг сайжруулж ажлын хэлбэрийг оновчтой болгох үүднээс стандарт болон стандарт бус бүтээгдэхүүнийг аль болох богино хугацаанд үйлдвэрлэн харилцагч байгууллагуудын үйлдвэрлэлийн сул зогсолтыг багасгах, зохисгүй нөөц бүрдүүлэх явдлыг зогсоож мөнгөн эргэлтэнд эерэг нөлөө үзүүлэхэд туслах
•    Түгээлтийн олон хэлбэрүүдийг зөв зохистой ашиглах
•    Хэрэглэгчийн ашиг сонирхол, эрэлт хэрэгцээнд тохирсон үнэ бүрдүүлэх
•    Мэдээллийн санг боломжит түвшинд хангалттай бүрдүүлэх
•    Нийгмийн асуудлыг бизнесийн чиг баримжаатай шийдэх

“Сийл Жет Монгол” ХХК-ийн цаашдийн зорилт

    Сальникний үйлвэрлэлийн шийдлээр Монгол улсын зах зээлд тэргүүлэх. Мөн дотоодын зах зээлд дараахь үйлдвэрлэл-үйлчилгээг шинээр нэвтрүүлхээр зорьж ажиллаж байна.
•    Цилиндр засварын тоног төхөөрөмж
•    Хавтгай жийргэвчний үйлдвэр
•    Техникийн зориулалтай хуванцар эдлэлийн үйлдвэрлэл